ШӨХТГ-ын дарга Б.Бат-эрдэнэ аж ахуйн нэгжүүдэд зохиомол хомсдол үүсгэхгүй байх шаардлага хүргүүлж эхэлсэн байна. Түүнчлэн Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл үүсгэсэн аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авах болно гэдгээ цахим хуудсаараа мэдэгдлээ.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр ШӨХТГ-ын байцаагч нар зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж байгаа тухай тус газраас мэдээллээ.
УОК-ын шуурхай хуралдааны дараа мэдээлэл хийхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний хангамжийн нөөц хангалттай байгааг мэдэгдээл, иргэдийг хүнсний дэлгүүрт зохиомол дараалал үүсгэхгүй байхыг анхааруулсан юм.
Л.Баяр