Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, зарим боомтуудыг түр хугацаанд хаах саналыг УИХ-аар хэлэлэлцүүлэхээр болсон байна. Энэ тухай Засгийн газрын  Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг  мэдэгдлээ.

Тэрбээр “Алтанбулагийн боомтыг өнөөдрөөс эхлэн  хоёр сарын хугацаанд буюу 2021 оны 1-р сарын 15-ны хүртэл хаах, энэ сарын 23-наас эхлэн Увс аймгийн Цагааннуурын боомтыг гарагийн зохицуулалтаар нээхээр шийдвэрлэж, энэ асуудлыг ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар боллоо” гэв.

Алтанбулагийн боомтыг хааснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй гэдгийг мэдэгдлээ. Учир нь ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэх зохицуулалтыг хийж өгөх юм байна.

Н.БАТАА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн