УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон БХБЯ-ны удирдлагууд Багануур дүүргийн засаг дарга С.Даваасүрэн нар дүүргийн хот тохижилт, инженер шугам сүлжээний хэрэглээ , ачаалал, орчин нөхцөл шинэчлэлтийн талаарх тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зөвлөлдөх уулзалт хийж байна.
Мөн Багануур дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийгдэх инженерийн шугам сүлжээг шинээр барих, дэд бүтэц, цэвэрлэх байгууламж шинээр барих, амины орон сууцны хөтөлбөр зэрэг дүүргийн хөгжлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцлоо.