ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 дугаарт 5835 дуудлага холбогдож, үүнээс 3152 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалж, 1425 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2120 дуудлага ирснээс 606 нь яаралтай тусламж, 859 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Үүнээс осол гэмтэл, хүүхдийн өвчлөл, архитай холбоотой дуудлага зонхилж байна.
ЭХЭМҮТ-д 44 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 317 мэс засал хийгдснээс яаралтай 94, төлөвлөгөөт 223 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 376 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3372 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 264 нь хөдөө, орон нутгаас, 158 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам