Монголын хөлбөмбөгийн холбоо 2021 оны гурав, дөрөвдүгээр сард Азийн 17 болон 20-иос доош насны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтыг Монголд зохион байгуулна.
Тодруулбал, Азийн 20-иос доош насны эмэгтэйчүүдийн АШТ-ийг гуравдугаар сарын 17-21-нд, 17-оос доош насныхны урьдчилсан шатны хэсгийн тоглолт дөрөвдүгээр сарын 7-11-нд болох юм. Монгол Улсын 17, 20 насны тамирчид ямар улсын шигшээ багтай нэг хэсэгт багтахыг Малайзын нийслэл Куала Лумпур хотод арванхоёрдугаар сарын 23-нд болох сугалаагаар шийдэх юм.