Монгол Улсын нэрийг дэлхийд дархалж яваа циркчид бэлтгэл сургуулилт хийх байргүй, сурагчид нь суралцах сургуульгүй болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Консерваторийн Бүжиг циркийн мэргэжлийн сургуулийн Циркийн тэнхимийн багш, найруулагч, МУСТА Ю.Гэрэлбаатар “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагдаа “Соёлын сайд С.Чулуун Бидэнтэй уулзаагүй. Хэлсэн үгнээсээ буцсан. Эхэлж гарч ирснээсээ огт өөр хүн болсон.
Дараагийн шатанд БШУЯ-нд манай тэнхимийн эрхлэгч шаардлага хүргүүлсэн. Уг нь БШУЯ, Соёлын яам нь циркчдээ дуудаж уулзаад энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцаж, бидний санаа бодлыг сонсох ёстой байтал “Төсөв хүрэхгүй, боломж байхгүй” гэж харийн хүн шиг ханддаг. Үүний улмаас консерваторийн гадаа асар майхан барьж сургуулийнхаа 80 жилийн ойн тоглолтын бэлтгэлээ хийлээ. Гэтэл хүйтрээд тэр асар майхандаа сургуулилт хийх боломжгүй болсон.
Цаашид циркийн сургуулийн сурагчдын форм алдагдаж, чадвар нь үгүй болно. Тэгэхээр циркийн урлаг мөхнө гэсэн үг шүү дээ” гэжээ.
Л.Баяр