Гарцаар гарч байсан хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

2020-11-10 11:401min0
garts

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны 07.20 цагийн орчимд 13 настай эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насын хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota Prius маркийн автомашины жолооч Л нь уг ослыг үйлдсэн байна.

Жолооч нараа явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй