АНУ-ынPfizer болон Германы BioNTech компанийн хамтран боловсруулж буй COVID-19-ийн эсрэг вакцины туршилтын эхний үр дүнг танилцууллаа.
Уг вакцин нь клиникийн гуравдугаар шатны туршилт тун амжилттай буюу коронавирусийн эсрэг 90 хувийн дархлаа тогтоох чадвартай байна гэсэн сайн үр дүн гарчээ.
Гэхдээ энэхүү дүгнэлт нь 94 хүн дээр хийсэн туршилтын үр дүн юм. Удахгүй дэлхийн зургаан улсын 43,500 хүн дээр хийсэн туршилтын бүрэн дүгнэлт удахгүй гарах юм байна.
Уг вакцин нь хүн бүрд хоёр тун шаардлагатай бөгөөд хоёр компани энэ оны эцэс гэхэд 50 сая, 2021 оны эцэс гэхэд ойролцоогоор 1.3 тэрбум тунг нийлүүлэх боломжтой болох юм байна.
Вакциныг эхний ээлжид өвчтэй хүмүүстэй харьцдаг, халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг бүлэг болох эмнэлгийн байгууллагын ажилчид хамрагдана гэж тооцож байгаа гэнэ.
Л.Баяр