Өнөөдөр 11 сарын 1 нь Григорийн тооллын жилийн 305 дахь (өндөр жил бол 306 дахь) өдөр юм. Мөн он дуустал 60 өдөр үлдэж байна. Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 10. Ангараг гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 25. Мягмар гараг. Бага морь одтой, таван шар мэнгэтэй, улаагчин могой өдөр. Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
• 1919.11.10: Монголын автономитыг устгах явдлыг улсын Дээд, Доод хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан ч зөвшөөрөөгүй.
• 1971.11.10: Монголын үйлдвэрчний эвлэлийн 10 дугаар Их хурал хуралдаж, 802 төлөөлөгч оролцов.
• -БНМАУ-ын нам засгийн төлөөлөгчид Кубад айлчилжээ. БНМАУ Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд гишүүнээр элсэв.
• БНМАУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг анх бий болгожээ.
• БНМАУ-ын гавьяат эдийн засагч цолыг Б.Янживт олгожээ.
• БНМАУ-ын гавьяат уурхайчин цолыг Ж.Отгонцагаанд анх олгов.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
• 1951: Франц, Их Британи, АНУ, Турк улсууд Ойрх Дорнодын аюулгүй байдлын хөтөлбөрийг зөвшилцжээ.
• 1961: Сталинград хот Волгоград болов.
• 1983: Компьютерын аюулгүй байдлын хурал дээр Фред Коэн анхны компьютерын вирусийг танилцуулжээ.
Энэ өдөр төрөгсөд:
1977 он — Өмнө Солонгосын жүжигчин Вонь Бинь
Энэ өдөр нас барагсад:
• 1982 – Леонид Брежнев
Тэмдэглэлт баярууд:
• Индонезид Баатруудын өдөр
• АНУ-д Тэнгисийн явган цэргийн корпусын өдөр.
Сталинград хот Волгоград болов:
Волгоград хот Москва хотоос зүүн өмнө зүгт 940 км зайтай оршдог. Хаант Оросын үед Царицын гэж нэрлэдэг байсан энэ хотын нэрийг 1925 онд Сталинград хэмээн өөрчилж байв.
1953 онд Сталиныг нас барсны дараа үүссэн улс төрийн шинэчлэлтийн үеэр буюу 1960-аад оны эхээр Волгоград болгон өөрчилжээ.
Л.Баяр