Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайханы тушаалаар Онцгой байдлын албаны аварга шалгаруулах спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцсон зарим алба хаагчдад цол олголоо.
Хугацааны өмнө ахлах ахлагч цолоор:
Санхүү, эдийн засгийн хэлтсийн аж ахуйн нярав, ахлагч Одын Пүрэв-Эрдэнэ, Нийслэлийн аврах анги-105-ын аврагч, ахлагч Ганбаатарын Гансүх, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлагч Батбаярын Бат-Ирээдүй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, ахлагч Цогтгэрэлийн Сарантуяа, Мөн хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн шуурхай удирдлагын оператор, ахлагч Таравчамбын Загарзүсэм, Мөн хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн шуурхай удирдлагын оператор, ахлагч Жаргалсайханы Түмэнхүслэн,
Хугацааны өмнө ахлагч цолоор:
Нийслэлийн Аврах анги-105-ын аврагч, дэд ахлагч Ганбатын Алтаншагай, Мөн ангийн аврагч, дэд ахлагч Алтангэрэлийн Мөнхтуяа, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Амаржаргалын Дугарсүрэн, Мөн ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Гантогтохын Өсөхбаяр, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Бат-Эрдэнийн Дөлгөөн нарт олгосныг өнөөдөр гардуулж өглөө.
http://nobg.nema.gov