Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
2020 оны 11 дүгээр сарын 09-ний 20 цагаас 11 дүгээр сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 14-19 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр байна. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.