Япон улсын одоогийн эзэн хаан Нарүхитогийн төрсөн дүү, ханхүү Фүмихитог хаан ширээ залгамжлагчаар зарлах ёслол өчигдөр Токио хотод зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээг уг нь дөрөвдүгээр сард болох байсан ч Covid-19 цар тахлын улмаас долоон сар хойшилж олон хүнийг хамруулахгүй 50 орчим хүнийг оролцуулжээ.
Өдгөө 54 настай Акишино нь 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан Японы шинэ эзэн хаан Нарухитогийн дүү юм. Тэрбээр хаан ширээнд суух эхний хүн болж байгаа бол хоёр дахь угсаа залгамжлагч нь түүний хүү, 13 настай хунтайж Хишахито юм.
2004 онд Японы засгийн газар эмэгтэй хүнд хаан ширээг залгамжлуулах хуулийн өөрчлөлтийг боловсруулж эхэлсэн ч Фүмихитогийн гэргий ханхүү Хисахитог төрүүлснээр уг ажлыг зогсоосон түүхтэй.
Л.Баяр