Пенсильвани муж улсын сонгуулийн хэсгүүдэд 11 дүгээр сарын 3-нд хаагдсанаас нь хойш ирсэн саналын хуудаснуудыг нийт саналын хуудаснуудаас салгаж, тусад нь тоолох шийдвэрийг АНУ-ын Дээд шүүх гаргажээ.
Ийм саналын хуудаснуудыг тоолохоо зогсоохыг өмнө нь Бүгд Найрамдах намын гишүүд шаардан шүүхэд хандсан юм.
“11 дүгээр сарын 3-ны 20:00 цагаас хойш шуудангаар илгээсэн бүх саналын хуудсыг бусад саналуудаас тусад нь аюулгүй, найдвартай газар байлгах ёстой. Түүнчлэн тусдаа тоологдох ёстой” хэмээн Дээд шүүхийн тогтоолд дурджээ.
“The New York Times” сонины мэдээлснээр, Пенсильванид саналын хуудаснуудын 96 хувийг тоолсны дараах байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден сонгогчдын 49.5 хувийн саналыг авсан бол Д.Трамп 49.2 хувийн саналыг авчээ.
Эх сурвалж: The New York Times