Энэтхэг ресторанд идэх дуртай наан гамбирыг гэртээ амттай хэрнээ тос, давс багатай хийх жорыг хүргэж байна.
Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
Бүлээн ус – 1 аяга (240 мл)
Сахар – 1 х.х
Хөөлгөгч – 2 ц.х
Гурил – 423 гр
Давс – 1 ц.х
Сармис – 5 хумс
Элгэн тараг – 2 х.х
Оливын тос – 3 х.х
Масло – 3 х.х
Хачир:
Гүнжидийн үр
Хийх заавар:
1. Бүлээн усанд (ус хэт халуун байж болохгүй) сахар, хөөлгөгчөө хийгээд 5 минут байлгаж, хөөлгөгчөө идэвхжүүлнэ.
2. Гурил (дээд эсвэл 1-р гурил), давс, сармис, тараг (элгэн тараг), тосоо 1-р алхам дахь устай хольж гурилаа зуурна. Зуурмаг нь нухах явцад саваа цэвэрлэж байх ёстой. Хэрэв үгүй бол 3 х.х хүртэл хуурай гурил нэмж болно. Ер нь зуурмаг нялцгайдуу болдог.
3. Зуурмагаа ойролцоогоор 3 минут нухаад, тостой саванд (хөөсний дараа савнаасаа цэвэрхэн гардаг) хийж дулаан газар нэг цаг амраана.
4. Маслотой аяганд жижиглэсэн сармисаа хийж, дараа нь хэрэглэхээр тавина. Хүсвэл яншуй жижиглэн нэмж болно.
5. Хөөсөн гурилаа 8 жигд хуваан, нимгэн элдэнэ.
6. Элдсэн гурил дээр гүнжидийн үр нааж өгнө. Энэ нь зөвхөн гоё харагдахад зориулсан тул энэ алхмыг хүсвэл алгасаарай. 7. Хайруулын тавганд тосоо дунд зэргийн галаар халаана.
8. Гамбираа шарах явцад бөмбөлөг үүсэнгүүт нь алхам 4 дэх түрхлэгээ багсаар гамбир дээр түрхэнэ.
9. Гамбирын доод тал улайсаад, барьцтай болсон бол гамбираа нөгөө талаар нь эргүүлээд газан плитканы гал дээр шууд тавьж гамбирын нэг талыг жигд шаргалтуулна. Ойролцоогоор 15 секунд.
10. Болсон наан дээрээ дахин маслоны түрхлэгээ түрхээд, бэлэн боллоо.
Эх сурвалж: Home Cook – Гэртээ тогооч
Youtube: Home Cook – Гэртээ Тогооч
Facebook: Home Cook – Гэртээ Тогооч
Instagram: Home Cook – Гэртээ Тогооч