Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөний арваннэгдүгээр сарын 6-нд буюу маргааш нээхээр болжээ. Ингэхдээ нэг, гурав, тавдугаар хэсгийн замыг нээх ажээ. Хоёр болон дөрөвдүгээр хэсгийн замын ажил дуусаагүй байгаа учир энэ удаадаа нээхгүй. Харин ирэх хавар замыг дахин хааж хоёр, дөрөвдүгээр хэсгийн нийт 90 км замын ажлыг эхлүүлэх юм.
Хоёр болон дөрөвдүгээр зам нь Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5км, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км зам юм.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг төлөвлөгөө ёсоор зам засварын ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусах ёстой байсан юм.
Л.Баяр