Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.
Шалгалтын үеэр энэ жилээс мидлинг түлэх тусгай зөвшөөрөл авсан “Дун Фан интернэйшнл трейд” ХХК, “Мөнхбаясах кэйсэнг” ХХК, “Хасумегаватт” ХХК, “Төгс бүтээмж” ХХК, “Эс Эс Си Монголиа фүүд” ХХК, “Стандарт шуудай” ХХК, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн “Сайле фүүд”ХХК гэсэн 7 аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс түлсэн зөрчил илэрлээ. Иймд эдгээр аж ахуйн нэгжийн өнжмөл 247,2 тонн түүхий нүүрсийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хураан авч, “Амгалан дулааны станц”-д төвлөрүүлсэн.
Мөн агаар хамгаалах төхөөрөмж ажиллуулах журам зөрчсөн “Петранано” ХХК, “Амин хүнс” ХХК гэсэн 2 аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын торгуулийн арга хэмжээ авлаа.