Чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнөөдөр АН-ын бүлгйин гишүүд улс орны эдийн засагтай холбоотой хэд хэдэн тоо баримтыг хувцасан дээрээ наагаад, чуулганы танхимд бичиж тавьсан. Ихэнх гишүүд шоолж байна. Энэ инээдэм биш ханиадам шүү. Энэ тоонуудыг та нар хар. Ард түмний амьдрал ямар болсон нь харагдана. Эцсийн хэлэлцүүлэгт Монголбанкныхнаас асуугаад байх юм алга. Энэ хүмүүс өөрсдийнхөө түвшинд ажлаа дээд зэргээр хийж байгаа.
Харин энд байгаа тоонууд дандаа улс төрийн шийдлүүд. Мөнгө хэвлэх, хий хоосон интервенц хийх, ханш унах, төсвийн үр ашиггүй зардал гээд бүгд улс төрийн шийдвэр.
Ханшийг 40 хувиар алдаад байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. 2017 онд нэг ам.доллар 17 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцэж байна гэж шоу хийсэн. Гэтэл өнөөдөр 29 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцэж байна. АН-ын бүлгээс 20 мянган төгрөгөөр 2016 онд ямар хүнс авдаг байсан, өнөөдөр юу юу авч хүрч байгааг чуулганы танхимын үүдэнд харуулсан. Зарим эрэгтэйчүүд ийм мөнгөөр юу авч байгааг мэдэхгүй байх. Тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс бүгд 40 хувиар унасан” гэв.
Б.ИРЭЭДҮЙ
1 comment
Ta ooroo ene bugdiin haaguur i yavj baiv.