АНУ-д 24 цагийн дотор коронавирусийн 89 мянган тохиолдол бүртгэгдлээ

Дэлхийн хэмжээнд коронавируст халдварын 47.8 сая тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 1.2 сая хүн эндээд байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд халдварын 472 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол нас баралт 5700 аар нэмэгджээ.

COVID-19-ийн тохиолдлын тоогоор АНУ тэргүүлж байна. Тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор халдварын 89 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн ажээ. Энэ байдал сонгуулийн дараа халдварын тархалт улам нэмэгдэж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд болгоомжлуулж байгаа.

Халдварын тохиолдлоороо АНУ ын дараа орж Франц улс орж байна. Өнгөрсөн 24 цагт тус улсад 52 мянга гаруй хүн шинэ халдвар авсан нь батлагджээ. Халдварын тархалтаар АНУ, Франц, Испани, Итали, Их Британид зэрэг улс тэргүүлж байна.

 

Л.Баяр

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн