Аравдугаар сарын 1-ний өдөр 22 настай эмэгтэй дутуу төрж, төрүүлсэн хүүхдээ Ард кино театрын орчим байрлах “CIRCLE K” дэлгүүрийн хогийн саванд хаяж, нуун дарагдуулсан ноцтой хэрэг гарсан билээ.
Дутуу төрсөн нярайг тус дэлгүүрийн ажилчид олж, яаралтй эмнэлгийн тусламж үзүүлсэн байдаг. Тэгвэл дутуу төрсөн нярай өнөөдөр /2020.11.04/ өглөө үүрээр нас барсан байна.
Хүүхдээ төрүүлж, 00-ын усанд урсгахыг санаархсан, улмаар ам хамарт нь кофены шаар чихэж, хогийн саванд хаясан, ээж “амьд” гэж мэдээгүй хэмээн мэдүүлгээ өгсөн. Түүнийг хүний амь насыг санаатай алах, бага насны хүүхдийн амь насыг хөнөөх гэх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Л.Баяр