Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “11-р сарын 2-3-нд сүүлийн хоёр хоногт 613 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ. Үүнийг танилцуулбал 10-р сарын 20-нд Энэтхэг-УБ-ын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд мөн хоёр 10-р сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын иргэн 33 настай эрэгтэйгээс коронавирус илэрлээ.
Сүүлийн өдрүүдэд олон улсын ачаа тээврийн жолооч нараас халдвар илрэх нь ихсэж байна. Энэ бол бидний анхаарлыг их татаж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 16 жолооч иргэн эмчлүүлж байгаа үүний 12 нь гадаадын иргэн байна.
Монголд коронавирусийн халдварын 352 тохиолдол батлагдлаа. ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж байгаагаас найман хүн хүндэвтэр байна” гэлээ.
Л.Баяр