ЭМДЕГ-аас хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМДЕГ-ын Тусламж үйчилгээний газрын дарга Х.Сувд-Эрдэнэ хэлэхдээ
“ЭМД-ын байгууллагаас шинэчилсэн эмийн жагсаалт дээр жор бичих эмч нарыг A, B, C, D гэж ангилсан. ЭМЯ-наас баталж гаргадаг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт байдаг. Энэ жагсаалтад анхан шатны эмнэлгийн эмч нар энэ л эмийг бичнэ. Хоёрдугаар шатлал, гуравдугаар шатлалын эмч нар энэ л эмнүүдийг өвчтөнд зөвлөнө гээд заагаад өгчихсөн байдаг. Энэ ангиллын дагуу оруулсан. Гэхдээ Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд илүү онцлогтой. Зарим нэг даралтны эмнүүдийг иргэдэд чирэгдэл үүсгэхгүйн тулд өрх дээр бичих боломжтой болгосон. ЭМД-ын тухай хуульд шинэ заалт орсон. Энэ нь тухайн өвчнийг олон улсын эмнэл зүйн удирдамжийн дагуу эмчилсэн байна уу гэдгийг даатгалын байгууллага шалгаж, чанартай тусламж үзүүлсэнд санхүүжилт олгох заалт юм. Үүний дагуу хөнгөлөлттэй эмийн жагсаалтад A, B, C, D ангилал тавьж өгсөн. Жишээ нь өрхийн эмнэлэгт оношлуулах боломжгүй, нарийн шинжилгээ хийж байж оношлох өвчинд эмийг бичүүлж уух зохицуулалт хийсэн” гэлээ. Шинэчилсэн жагсаалтаар 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр болсон байгаа” гэлээ.
Л.Баяр