Нийслэлд баригдаж байгаа барилга байгууламжууд нь стандартын шаардлага хангахгүй байна гэх шүүмж бий. Гэвч энэ асуудалд хэн хяналт тавьдаг, Улсын комисс стандартын шаардлага хангахгүй байгаа барилга байгууламжийг яагаад хүлээгээд авчихдаг вэ гэх асуулт тодорхой хариултгүй өнөөдрийг хүрч байгаа юм.
Тэгвэл ШӨХТГ-аас барилгын стандарттай холбоотой асуудал анхаарал хандуулж буй бололтой. Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа “Хууль, дүрэм, журам, стандарт зөрчин барилга, явган зам хүлээж авсан бол “Улсын комисс”- т ажиллаж байгаа албан тушаалтнуудыг бүгдийг Авилгатай тэмцэх газарт өгнө. Барилга стандарт норм дүрмийн дагуу, зураг төслийг дагуу баригдаж байгаа эсэхэд нарийн хяналт тавихгүйгээр “Улсын комисс” хүлээн авч байгаагаас иргэд, хэрэглэгч хохирч байна. Үүнийг зогсоох ганц арга нь энэ бололтой” хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Ямартай ч барилгын чанартай холбоотой асуудалд хяналт тавьж, хэрэглэгч, захиалагчийн эрх ашгийг хамгаалахаар ШӨХТГ-аас ажиллаж эхэлсэн бололтой.
Н.ЦЭНДБАТ
1 comment
хогны цэггүй 5 давхараас дээш лифт тэй бх гээд стандарт зөрчсөн барилга иа баына шалны плитаг ханы плитагаар хиисэн барилга байх юм