Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирэх 2021 онд яслийн 60 бүлэг шинээр нэмэхээр төлөвлөж буй гэнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт яслийн үндэсний тогтолцоог сэргээхээр тусгасан билээ. Улмар яслийн бүлэг бий болгож 1-2 насны хүүхдийг хамруулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа юм.
УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулах зорилт тусгажээ. Мөн төрөөс олгох санхүүжилтийг бууруулахгүйгээр орон нутгийн онцлог, хүүхдийн тоо, хүчин чадалд тохируулан хоолны тарифыг нэмэх асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийг хүүхдийн цэцэрлэг, эцэг, эхийн зөвлөлд олгох аж.