Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Пүрэвдэмбэрэл гурван ихэр охинтой болжээ.

Ихрүүдийн хоёр нь 1800 гр, нэг нь 1850 гр төрсөн байна. Гурван ихэртэй болсон залуу гэр бүл өнөр өтгөн айл боллоо.

Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ тэтгэмжийг хүүхдийнхээ гурван нас хүртэл хүссэн үедээ хүсэлт гарган авах боломжтой.

Д.Пүрэвдэмбэрэл аав болсон сэтгэгдэлдээ хуваалцахдаа “Гурван ихэр охинтой болоод дүүлэн нисэж байгаа юм шиг л байна. Анх эхнэр эход харуулахад нэг хүүхэд байна гэсэн. Дараа нь долоо хоногийн дараа харуулахад хоёр ихэр байна гэсэн би маш их баярласан. Дараа нь гурав дахь удаагаа эмнэлэгт үзүүлэхэд гурван ихэр гэсэн. Өө юу үржээд байдаг юм байхдаа л гэж бодож байсан. Жаахан хүүхэд анх тэврэхэд миний хүүхэд шүү гэж бодоход аз жаргаж мэдрэгдэж байсан. Хариуцлагатай аав байж хүүхдүүдээ муу муухай зүйлээс хамгаална гэж бодож байна” гэлээ.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс бүл нэмсэн алба хаагчийнхаа баярт мөчийг хуваалцан видео сурвалжилга бэлтгэснийг хүргэе.

Д.Пүрэвдэмбэрэл: Анх эход харуулахад нэг хүүхэд байна гэсэн долоо хоногийн дараа хуулахад хоёр ирэр, дараа нь харуулсан чинь гурван ихэр гэсэн ингээд үржээд байдаг юм байх гэж бодсон

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн