Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн энэ оны III улирлын гүйцэтгэлээр зургаан их наяд 595 тэрбум төгрөг болжээ. Харин нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ есөн их наяд 440 тэрбум төгрөг болсон байна.
Улмаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл хоёр их наяд 845 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс гурван их наяд 330 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол төлөвлөсөн дүнгээс нэг их наяд 288 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Түүнчлэн нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын 90.7 хувийг татварын орлого, 9.3 хувийг татварын бус орлого эзэлж байна. Харин нийт зарлагын 79.4 хувь нь урсгал зардал байгаа юм.