Улсын хэмжээнд хадлан, тэжээлийн бэлтгэл ажил өнгөрсөн 7 хоногийн байдлаар 90 шахам хувьтай байна. Малчид нэг сая гаруй тонн өвс, 90 мянган тонн тэжээл бэлтгэжээ. Мөн үйлдвэрийн түвшинд 20 мянган тонн ногоон тэжээл бэлтгээд байна.
ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулууны мэдээлж буйгаар, энэ жил манай улсын урд талын 6 аймаг зуншлаг тааруу, гангын нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор бэлчээрийн мал аж ахуйд хадлан, тэжээлийн нөөц хүрэлцэхгүй хүндээр тусаад байна. Үүнтэй холбоотойгоор тариалангийн үйлдвэрлэлд ногоон тэжээлийн тариалалт шаардлагтай байна.
Улсын хэмжээнд тэжээл хүрэлцэхгүй байдал тулгарсан учир болц гүйцээгүй ургац болон хүлээгдэж буй талбайг ногоон тэжээлд шилжүүлж, тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх ажлыг хийж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энд 40 мянган талбайг шилжүүлж, газар тариалан эрхлэгчид тэжээл үйлдвэрлэлд ургацаа нийлүүлж байна. Энэ хэмжээгээр хураан авах улаанбуудайн ургац буурч буйг салбарын яамнаас мэдэгдэж байна.