Д.Сумъяабазар: Хөдөө орон нутгийн иргэд таксинд явах нэрийдлээр түгжрэл үүсгэж байна

2020-11-02 12:211min0
122470203_690886715176862_4187182018183943775_n_20201023033437

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар: “Хөдөө орон нутгаас Улаанбаатарт хичнээн хүн ирж таксинд явах нэрийдлээр халтуур хийж байна вэ. Миний сонссоноор орон нутгийн 247 мянган  иргэн нийслэлд 35-45 хоногийн хугацаанд ажиллаж байгаад буцдаг гэх тоо бий.

Үүний ард  хулгай дээрэм, хүчирхийллийн гэмт хэрэг гарч, тэд татвар төлөхгүй, түгжрэлийг бодитоор бий болгож байна. Энэ талаар нарийн тоо надад хэрэгтэй байна. Та бүхэн үүнийг онцгой анхаарч, танилцуулга хийгээрэй.

Татвараа төлдөг, нийгмийн үйл ажиллагаанд оролцдог хотын иргэнд давуу байх боломж нь алдагдаж, тэд гудамжинд нус цэрээ хаях, бие засаж хотын соёлыг үгүй хийж байгаа нь камерт бичигдсээр байна.

Тэдний тоог нарийн гаргаад, оруулахгүй байх хэрэгтэй шүү дээ. Ер нь түгжрэлийг хэдий хугацаанд ямар шат дараалалтайгаар шийдвэрлэх тодорхой зүйлс хэрэгтэй байна” гэлээ.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний бичлэг:

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй