Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “2020 оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-нд буюу сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын нэг лаборатори, Сэлэнгэ болон Дорнод аймаг дахь салбар лабораторид нийт 2,263 сорьцод шинжилгээ хийлээ.
Ингэхэд есөн хүний сорьцод коронавирусийн халдвар илэрсэн. Монголд батлагдсан тохиолдол 349 боллоо. 307 хүн эмчилгээ, ажиглалт, тандалт дууссан байна. ХӨСҮТ-д 36 хүн эмчлэгдэж байгаагаас 28 нь хөнгөн, найман хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 63 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна.
Л.Баяр