Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.11.02-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
-Амралтын өдөр цаг захиалгын 1800-0119 дугаарт 429 дуудлага холбогдож, үүнээс 231 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалж, 117 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
-Амралтын өдөр яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2271 дуудлага ирснээс 516 нь яаралтай тусламж, 1243 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Үүнээс осол гэмтэл, хүүхдийн өвчлөл, архитай холбоотой дуудлага зонхилж байна.
-Амралтын өдөр ЭХЭМҮТ-д 21 хүүхэд шинээр мэндэлжээ. Яаралтай 33 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 350 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3482 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 174 нь хөдөө, орон нутгаас, 180 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
-Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.