Сэрэмжлүүлэг: Галыг унтрааж, угаартаж ухаан алдсан иргэний амь насыг аварчээ

2020-11-02 10:19
D95_2_912_0004_600

Аравдугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд айлын байшин шатаж байгаа талаарх дуудлага мэдээлэл Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст иржээ.

Дуудлагын дагуу Цагдаагийн алба хаагчид очиж, галыг унтрааж, ухаан алдсан байсан нэг иргэний амь насыг аварсан байна. Иргэдийг сонор сэрэмжтэй байж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй