2020-11-02 07:151min00

Мэдэгдэл: Худал мэдээллийг захиалгаар, зохион байгуулалттайгаар цацаж байгаад харамсч байна

ХЭҮК

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний томилгоо, сонгон шалгаруулалттай холбогдуулан нэр дэвшигчдийн нэр хүндэд халдах, сонгон шалгаруулах Ажлын хэсгийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдож, олон нийтийг төөрөгдүүлсэн, худал мэдээллийг захиалгаар, зохион байгуулалттайгаар цацаж байгаад харамсч байна.

Дээрх сонгон шалгаруулалтын дүн эцэслэн гараагүй, Ажлын хэсэг нэгдсэн дүнгээ танилцуулаагүй байгаа болно.