Б.Пүрэвдорж: Ямар ч үр дүнгүй 149 төсөл арга хэмжээг царцааж, 405 тэрбум төгрөг төсвөөс суллах боломж байна

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж “Төсвийн зарлагын 74 хувь нь урсгал зардал байна. Үүнд ямар арга хэмжээ авах, мөн төсвийн алдагдлыг өр болгохгүйгээр авах арга хэмжээ, гадаад өрийг багасгах, үр дүнтэй ашиглах ямар бодлого баримтлах, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах, халамжийг багасгахад төсвийн бодлогыг яаж чиглүүлэх талаар тодруулж, хэзээ ч хурал болдоггүй, ашигладаггүй багийн төвийг олноор барих шаардлага байна уу.
Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд улсаас татаас өгдгийг болиулах, улсын төсвийг улстөрчид нэр нөлөөгөө өсгөх бодлого болгож ашиглахыг хориглох хэрэгтэй. Аудитын байгууллага эрүүл мэнд, боловсрол, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагаас бусад байгууллагын урсгал зардлыг 20 хувиар танах дүгнэлт гаргасан, үүнийг хэрэгжүүлэх, мөн цар тахлын үед ямар ч үр дүнгүй царцааж болох 149 төсөл арга хэмжээг царцаах, ингэснээр 405 тэрбум төгрөг төсвөөс суллах боломж байна” хэмээн санал хэлж, байр сууриа илэрхийлэв.