Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 15.00 цагт зарласан талаар бид нар мэдээлсэн. Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас цар тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол-ОХУ хоорондын хилийн Цагаан нуур, Боршоо боомтыг аравдугаар сарын 2-ноос 21 хоногийн хугацаагаар хаах шийдвэр гаргалаа. ОХУ-тай дипломат шугамаар холбогдон хоёр жолоочийг нутаг руу нь буцаасан. Мөн тэдэнтэй ойр ажилласан гаалийн ажилтан зэрэг 28 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авах ажил үргэлжилж байна.
Мөн Т.Мөнхсайхан хэлэхдээ “Хил залгаа ОХУ-д халдварын тоо улам нэмэгдсээр байна. Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомт, Увс аймгийн Боршоогийн боомтоор нефтийн бүтээгдэхүүн, малын тэжээл тээвэрлэдэг. 64 жолоочоос хоёр хүнд коронавирусийн халдвар илэрсэн учир хилийн боомтуудыг түр хугацаанд хаах шийдвэр гаргалаа” гэлээ.
Л.Баяр