Эрүүл амьдралын хэв маяг баримтлах ёстой гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Энэ бол зөв хооллолт+дасгал хөдөлгөөн=эрүүл амьдралын хэв маяг гэсэн хялбархан томъёолол юм. Гэвч бид яагаад тэгж амьдардаггүй вэ. Дараах эмэгтэйн хэв маяг таныг хоололт, эрүүл мэнддээ анхаардаг байдлыг үндсээр нь өөрчилнө гэдэгт итгэж байна.
Австралийн Перт хотын иргэн, 70 настай Кэролайн Харц хоол хүнснээсээ сахарыг бүрмөсөн хасаж, амьдралаа бүтнээр нь өөрчилж чаджээ. Өдгөө тэрбээр өөрөөсөө хоёр дахин дүү эмэгтэйчүүдээс ч залуу харагдаж байгаа нь гайхалтай. 40 гарсан олон эмэгтэйчүүд түүн шиг л харагдахыг хүсдэг ч харамсалтай бүгд тийм биш байдаг.
Кэролайн Харц ийм болохоосоо өмнө чихрийн шижний урьтал гэсэн аймшигт онош сонсож байжээ. Шоколад, амттанд дуртай тэрбээр энэ оношийг сонсмогцоо л амттанаас татгалзаж, цусан дахь сахарын түвшнээ барихаар шийдсэн байна. Цусны үзүүлэлтээ хэвийн болгомогцоо тэрбээр алгуурхан амттануудаа хэрэглэж эхэлжээ. Гэвч Кэролайн хэзээ ч сахар хэрэглэсэнгүй, оронд нь сахар орлуулагч ксилит ашигладаг болсон байна. Энэ байдлаараа тэрбээр 28 жил амьдарчээ.
Сахаргүй дэглэм баримталсан болсон Кэролайн ксилит худалдаалдаг хувийн компани байгуулж, хоолны ном хүртэл бичжээ. Үүнээс гадна залуухан, эрч хүчээр дүүрэн энэ бүсгүй гурван хүүхдийн ээж, дөрвөн ач зээгийн эмээ болж амжээ.
Кэролайн өөрийнхөө гадаад төрх, залуу байдлыг зөв хооллолтоос гадна идэвхтэй амьдралын хэв маяг баримталж, теннис тоглож, нөхөртэйгөө байнга зугаалдаг болжээ.
“Хүмүүс амандаа орж байгаагаа хянахаас гадна хөлөөрөө аль болох их хөдөлж байх ёстой” хэмээн тэрбээр нэгэн ярилцлагандаа өгүүлжээ. Түүнчлэн Кэролайн өдөр бүр тогтмол 8 цаг унтаж, бясалгал хийдэг. “Би өдөр бүр бясалгадаг. Ихэвчлэн өглөөгүүр бясалгал хийдэг болохоор 30 минутын өмнө босох хэрэгтэй болдог. Би 65 хүрээд л бясалгадаг болсон. Тиймээс хэзээ ч оройтохгүй гэсэн үг” хэмээжээ.
Нас нэмэх тусам илүүдэл жингээ хаяхад хэцүү болдог. Харин Харц ямар ч насныхан жингээ хаяж болдог гэжээ.
Орчуулагч: Марта
Эх сурвалж: Muskul.pro