Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хятадын их, дээд сургуулиудын 30 гаруй албан хаагчийг авлигын хэргээр шалгажээ – updown.mn

Хятадын их, дээд сургуулиудын 30 гаруй албан хаагчийг авлигын хэргээр шалгажээ

БНХАУ нь сургуулийн авлигатай тэмцэх үйл ажиллагааг сайжруулах хүрээнд шилдэг их сургуулийн 30 гаруй албан хаагчийг 2020 онд авлигатай холбогдуулан шалгажээ. БНХАУ-ын Анхуй мужийн Уламжлалт анагаах ухааны их сургуулийн Эрхлэгч асан Ван Жиан нь 6 тэрбум гаруй юаний авлига авсан хэргээр 10 жилийн ял авсан байна.

Ван Жиан нь Ёс зүйн төв хорооноос авлигын хэргээр сэжиглэгдэн шалгагдсан их сургуулийн 30 гаруй албан тушаалтны нэг ажээ. Тэдгээрийн 70 гаруй хувь нь сургуулийн намын нарийн бичгийн дарга болон эрхлэгч албан тушаалтай байсан бөгөөд судлаачид Их сургуулийн удирдах албан тушаалтны дунд авлига байгаа нь энэ төрлийн авлигын онцлог шинж чанар гэдгийг дурдав.

Ван Жиан нь инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчтэй хамтран хэрэгжүүлэх сургуулийн төсөл хөтөлбөр болон албан хаагчдыг тушаал дэвшихэд нөлөөлж авлига авсан нь тогтоогдсон байна.

Их сургуулийн авлига нь албан тушаалтан томилох, ажилд авах, оюутан элсүүлэх, шалгалт авахаас гадна судалгаа шинжилгээг санхүүжүүлэх, сургуулийн барилгын дэд бүтэц, ложистикын асуудал, бусад байгууллагатай хамтран ажиллах хүрээнд ихэвчлэн тархсан талаар Бээжингийн их сургуулийн Төрийн нэгдмэл байдлын Судалгаа шинжилгээний төвийн Дэд дарга Жуан Дөшүй мэдээлжээ.

Үүнээс гадна Өвөр Монголын үндэстний их сургуулийн Намын хорооны Дэд дарга асан Шиао Жианпин нь бүс нутгийн барилгын компаниас сургуулийн шинэ барилгын төсөлд дэмжлэг үзүүлэхээр 300 мянган юаний авлига авсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа нийт 2.75 сая юаний авлига авсан нь илэрч 5 жилийн хорих ял авчээ.

Их сургуулийн авлигатай тэмцэх ажлын хүрээнд, Хяналт шалгалтын ажилтанд тусгай өрөө гаргаж өгөх, бүс нутгийн захиргааны удирдлагаас ёс зүйн байцаагч томилох зэргээр БНХАУ нь Их сургуулийн ёс зүйн хяналт шалгалт болон хяналт шинжилгээнд шинэчлэл хийж байна.

Тухайлбал, Бээжин хотын 33 Их сургуульд 177 ёс зүйн байцаагч томилогдсон нь энэхүү шинэчлэлийн өмнөх үеэс 30 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.

Их сургуулийн авлигаас гадна БНХАУ-ын авлигын эсрэг тэмцэл нь бусад салбарт ч мөн адил эрчимтэй хэрэгжиж байна. Засгийн газрын зургаан өндөр албан тушаалтныг өмнөх долоо хоногт ёс зүйн зөрчилтэй холбогдуулан шалгажээ.

Эх сурвалж: АТГ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн