УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Ингээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж үзлээ.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал “Өнөөдрийн хувьд аж ахуйн нэгжийн статусаар байгуулагдсан тэтгэврийн даатгалын сангууд хуулинд хамрагдахгүй. Өвлөгдөж болно, эрүүл мэндийн үйлчилгээндээ зарцуулж болно. Хуримтлалаасаа 50 хувийг нь авч болно. Хадгаламжийн хүү жилд 13-15 хувь байдаг шиг өгөөж нь бодогдож байна гэсэн үг.” гэлээ.
Л.Баяр