Улсын хоёрдугаар төв эмнэлэг дэлхийн харвалтын өдрийг жил болгон зохион байгуулдаг. Энэ удаа 11 дахь жилдээ Мэдрэлийн тасаг таван хоногийн аян зохион байгуулж иргэдийг урьдчилан сэргээлэх мэдээллээр хангах үйл ажиллагаа явуулж “Цус харвалтаас сэргээлэх боломж танд бий” гэсэн сэдэвт лекц орсон юм.
Аяны эхний өдөр эмч, сувилагч нарт зориулсан мэдээлэл хүргэж, харвалттай өвчтөний асаргаа сувилгааны онцлог гэдэг сэдвээр өнөөдөр сургалт хийв. Үүний хүрээнд хэд хэдэн эмч, сувилагч 2019 онд ХБНГУ-д тархины харвалтын чиглэлээр нэг сар амжилттай суралцаад ирсэн.
Энэ долоо хоногийн аяны хүрээнд эмнэлгээ таниулан сурталчлах, харвалтаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ оношилгооны талаар нээлттэй мэдээлэл өгөхийн зэрэгцээ иргэдэд эмнэлгээ таниулах давхар зорилготой.
Дэлхийн хэмжээнд жилд 15 сая хүн харвалтаар өвчилж байна. Тэрний 5 сая нь цус харвалтын улмаас тахир дутуу болж, нийгэм, гэр бүл, сэтгэл санааны хувьд маш том хохирол амсаж буй юм.