“Амин тоонто” ТББ-аас “Norphei” арт галерейд “Амин тоонто” үзэсгэлэн дэлгэгджээ. Энэхүү үзэсгэлэн нь Буриад түмний соёл, уламжлалыг хамгаалах, залуу уран бүтээлчдийг дэмжих, олон нийтэд таниулахад чиглэжээ.

Тус үзэсгэлэнд зураач Х.Ууганбаяр, Б.Тэмүүжин, М.Цэрмаа, Б.Бямбажав, М.Мөнхтулга, Б.Ичинхорлоо, Г.Ганбаяр, Б.Энхзул, барималч М.Сергей, Р.Отгонзаяа, Б.Хосбаяр нарын уран бүтээлч оролцож буй. Улаанбаатар хот, Хэнтийн Дадал, Батширээт, Дорнод аймгийн Баяндун, Цагаан-Овоо, Баян-Уул сум, Булганы Тэшиг сум болон ОХУ-ын Ага, Улаан-Үдийн буриад залуусын хамтарсан үзэсгэлэнгээс баримал, уран болон монгол зургийн бүтээлүүдийг сонирхох боломжтой. “Амин тоонто” үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 6 хүртэл үргэлжлэх ажээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн