Өчигдөр 07:50 цагийн орчимд Баянхонгор аймаг Баян-Овоо сум хоёрдугаар багийн нутаг, “Савх” гэх газар зам тээврийн осол гарч, нэг иргэний амь нас хохирчээ. Тодруулбал, асфальтан замд Nissan Condor маркийн автомашины араас Hyundai Sonata маркийн Б жолоочтой автомашин мөргөж, зорчигч 35 настай, эмэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.