Өнөөдөр 10 сарын 29 нь Григорийн тооллын жилийн 302 дахь (өндөр жил бол 303 дэх) өдөр юм. Мөн он дуустал 63 өдөр үлдэж байна. Аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 29. Бархасвадь гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 13. Пүрэв гараг. Могойг хүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Улаанбаатарт цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд:

• 1982.10.29: БНМАУ-ын Батлан хамгаалахын сайдаар Ж.Ёндон томилогдов.
• 1989.10.29: Батлан хамгаалах яамны сайдаар Л.Моломжамцыг томилжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

• 1922: Бенито Муссолини Италийн Ерөнхий сайдаар томилогджээ.
• 1923: Туркийн Бүгд найрамдах Улс байгуулагдаж, Мустафа Кемаль анхны Ерөнхийлөгч нь болов.
• 1929: Уолл-Стрит биржийн хямрал гарсан нь түүхэнд “Хар Мягмар гараг” хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
• 1945: Нью-Йоркт бал худалдаанд гарав. Бал нь патентаа авснаас 57 жилийн дараа худалдаанд гарсан.
• 1998: Хамгийн ахмад сансрын нисэгч болох 77 настай Жон Гленн сансарт нисжээ.
• Олон улсын цус харвалттай тэмцэх өдөр.
• ОХУ-д өнөөдөр Хамгаалалтын албаны өдөр бол Туркт Үндэсний тусгаар тогтнолын баяр

Туркийн үндэсний баяр

1923 оны аравдугаар сарын 29-ний өдөр Османы эзэнт улсыг Бүгд найрамдах улс болгон Ататюркийн Засгийн газар байгуулсны зориулан энэ баярыг (Republic Day in Turkey) хийдэг. Энэ өдрийн баяр төрийн байгууллагуудад төрийн далбаа мандуулснаар эхлэн элдэв арга хэмжээ явуулна.

Сербийн Үндсэн хуулийн өдөр 

2006 оны есдүгээр сарын 30-ны өдөр тус улсын парламент Шинэ Үндсэн хуу¬лийн төслийг батал¬сан ба түүнийг арав¬ду¬гаар сарын 28-29-ний өдрүүдийн бүх нийтийн санал хураалтаар сонгогчдын 54,91 хувь нь дэмжжээ. Шинэ Үндсэн хуулийг 2006 оны арваннэгдүгээр сарын 8-нд парламент нь албан ёсоор тунхагласан байна. Шинэ хууль нь 1990 оны Үндсэн хуулийн халааг авсан юм. Сербийн вант улс байхаас эхлэн тус улсад 1835, 1838, 1869, 1888, 1901, 1903 онд, Социалист Серб байхдаа 1947, 1963 ба 1974 онд Үндсэн хуулиа тус тус шинэчилж байлаа. 2006 оны Үндсэн хуулийн преамбулд Косово (Kosovo) ба Метохия (Metohija) нь Серб улсын хэсэг гэж заагаад бие даасан захиргаатай гэж хуульчилж өгсөн байлаа. Сербийн өмнөх Үндсэн хуулиар (1990-2006) албан ёсны хэл нь серб, хорват, бичиг нь латин ба кирилл гэж заасан байсан бол шинэ Үндсэн хуулиар серб хэлээ буцааж, албан ёсны бичгээр кириллийг сонгожээ.

Лейбниц анх удаагаа интегралийн тэмдгийг бичжээ

1675 он: Лейпциг хотын 29 настай суутан Готфрид Вильгелм Лейбниц анх удаа өөрийн ажлын тэмдэглэлд интег¬ралийн тэмдгийг хэрэглэсэн байлаа. Ла¬тин S үсгийн сун¬гасан хэлбэрийн тэмд¬гээр нийл¬бэрийг төгсгөлгүй жижиг хэмжигдэхүүн болгосон нийлбэрийн ойлгоцоо тэр тэмдэглэсэн байлаа. Латин summa -нийлбэр гэсэн үгний эхний үсгээр тэр өөрийн тэмдгийг гаргасан байлаа. Лейбниц хөшөөгөө босгуулсан Германы анхны энгийн иргэн болсон түүхтэй.

Нью-Йоркийн биржийн “хар мягмар” гараг

1929 он: Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцааны зах зээл бүрэн унав. “Хар мягмар гариг” нь АНУ-д агуу депрессийг эхлүүлсэн байлаа. Биржийн халуурлын тав дахь өдөр 1929 оны аравдугаар сарын 29-нийг сэтгүүлчид ба брокерууд “хар мягмар” гэж товчоор нэрлэсэн юм. Өглөө арилжаа эхлэнгүүт ямар нэгэн хэмжээний мөнгө эргүүлэн авчрахаар брокерууд хувьцаагаа хэдэн арван мянгаар худалдаж эхэлсэн ба түүнд нь санхүүчид, хөрөнгө оруулагчид оролцсон ба өдрийн сүүлчээр 16 410 030 хувьцаа зарагдсан байна. Доу-Жонсийн индекс 12,5 хувиар унасан байв. Биржийн сүйрлээр олон мянган дунд, жижиг хувьцаа эзэмшигчдийн авуар “үнс” болсон юм. “Хар мягмар гариг” АНУ-ын эдийн засгийг донсолгон Агуу депресси (great depression) гэгдэх дэлхийн эдийн засгийн хамгийн урт үргэлжилсэн хямралыг үүсгэжээ. Эдийн засгийн тэр хямрал 1940 онд албан ёсоор дууссан гэх боловч АНУ-ын эдийн засаг дэлхийн II дайны дараа л сэргэж эхэлсэн билээ. Агуу депресси гэх нэрийг зөвхөн Америкийн эдийн засагт хамруулдаг бөгөөд харин дэлхийн хувьд түүнийг Дэлхийн эдийн засгийн хямрал гэж нэрлэдэг. Энэ хямралд дэлхийн бүх хөгжилтэй орнууд нэрвэгдсэн байлаа. Хүмүүс энэ үеэр сэтгэл санааны асар их дарамтад байсан учир Депресси гэсэн эмнэлгийн хэллэгээр америкчууд өөрсдийн хямралаа нэрлэсэн байв.

  • 2004 – Үлд өвчинтэй тэмцэх өдөр. Дэлхийн хүн амын 3 хувь нь псориаз буюу үлд өвчнөөр шаналж байна.
  • 2006 – Тархинд цус харвах-инсульттай тэмцэх олон улсын өдөр (World Stroke Day) өнөөдөр тохиож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2004 инсультыг даяарчлалын цар тахал гэж зарласны дараа уг өвчинтэй тэмцэх  85 орныг багтаасан олон улсын байгууллага 2006 онд уг өдрийг бий болгожээ.
  • 1889 – Английн засгийн газар тусгай харти гарган Африкийн өмнөд хэсгийн Британийн эзэмшил асар уудам нутгийг 36 настай Сесил Родс гэдэг англи хүний үүсгэн байгуулсан “Британийн өмнөд Африкийн компанид” дамжуулжээ.
  • 1908 – Европ өвлийн цагт шилжиж эхэлжээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн