Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит яруу найргийн наадам болно

2020-10-28 17:071min0
4274-e1515749059730

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, хоёр удаагийн “Болор цом”-ын эзэн Б.Лхагвасүрэн агсны нэрэмжит яруу найргийн наадам ирэх арваннэгдүгээр сарын 23-нд болно.

УДБЭТ-ын тайзнаа болох уг наадмын нэр нь “Антимир” бөгөөд бүтээлийг арваннэгдүгээр сарын 10 хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн байранд хүлээн авах аж. Тус наадамд оролцох хүсэлтэй найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээ бүртгүүлэх юм байна. Үүнийг МЗЭ, түүний үр хүүхэд хамтран зохион байгуулж буй.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй