С.Бямбацогт: Төрийн албаны тухай хуулийг бид 2019 онд батлаад хэрэгжиж эхлээд байна. Төрийн албан хаагчдын хувьд ахиц дэвшил гарч байгаа зүйл алга. Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх, зохион байгуулах үүргийг Төрийн албаны зөвлөл хүлээдэг. Хууль сайн болчихоод байхад яагаад төрийн алба хаагчдын мэдлэг, чадвар, боловсрол, ур чадвар, сахилга, хариуцлага, ёс зүй дээшлэхгүй байна вэ? Энд тодорхой хариулт өгөөч?

Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн таван жилийн үндсэн чиглэл баталсан. Энд төрийн албатай холбоотой тодорхой зорилтууд орсон. Төрийн алба хаагчийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албыг хурдан шуурхай, ил тод, түмний төлөө ажилдаг болгох гэх мэт тодорхой зорилтууд орсон.
Энэ төрийн албаны асуудал үнэхээр их хэл ам таталж байна. Төрийн алба хаагчид авлига авдаг, төрийн албанд орохдоо авлига, шан харамж өгдөг гэх асуудал. Ажиллаж байгаа хүмүүс нь чадваргүй, сэтгэлгүй, цалингаа аваад цагаа бүртгүүлээд сууж байдаг гэх асуудал байнга яригдаж байна. Энэ дээр цаашдаа яаж өөрчлөх юм. 2021 онд ямар тодорхой ажлууд хийгдэх вэ?

Мэдээллийн технологийн давуу талыг ашиглан төрийн үйлчилгээг цахим болгож байна. Үүнтэй холбоотойгоор төрийн алба хаагчдын оронг тоо, зардал буурах ёстой. Оролцоо, зардал буурах ямар тооцоо судалгаа хийгдэж байгаа вэ?

Төрийн албаны дарга Баатарзориг: Төрийн албаны салбар гал дуудсан салбар. Таны хэлж байгаа үнэн. Төрийн албаны хууль батлагдан гарахад тухайн үеийн нийгмийн сэтгэл зүйн онцлог бол их өөр байсан. Төрийн алба хаагчид, тухайлбал зам тээврийн яаман дээр нэг газрын дарга нөгөө газрын даргынхаа аминд хүрсэн, Баянзүрх дүүргийн тамгын дарга өрөөндөө бусдад хутгалуулсан. Завхан аймгийн Идэр сумын Ерөнхий нягтлан өөрийгөө шатаасан уу амь насаа алдсан. Ийм нийгмийн сэтгэл зүйн онцлогтой дахин давтагдаж болзошгүй үзэгдлийг дахин давтуулахгүйн тулд төрийн албаны тухай хууль батлагдсан. Хууль батлагдаж, мөрдөгдөж эхлээд 700-аад хоног өнгөрч байна. Ажлын эхлэлүүд байгаа, төгс төгөлдөр зүйл байхгүй байгаа. Та санаа зовоод асууж байгаад баяртай байна.

Нэгт: Мэргэшсэн чадварлаг төрийн албыг бэхжүүлэх

Хоёрт: Иргэдийн итгэл хүлээсэн төрийн алба
Гуравт: Цахимжуулах гээд явж байна.

2021 онд судалгаанд суурилсан төрийн албыг бэхжүүлье
2022 онд Үр дүн гаргая гээд зорилт тавиад ажиллаж байна.
Таны хэлж байгаагаар зарим алба хагачдын мэргэжил нь дээшлэхгүй, чадваргүй байгааг мэдэж байгаа. Хүний нөөцийн аудит хийх ажил эхэлсэн. Төрийн алба нэг талдаар тогтвортой байна. Тогтвортой байдлыг өндөр хариуцлага, өндөр гүйцэтгэл, ёс зүйтэй хангахгүй байгаа хүнийг төрд ажиллуулахгүй байх зарчим баримталж ажиллаж байгаа. Зөв ажлыг зөв хүнээр гүйцэтгүүлэх, үр дүнд хүрэх ажил эхэлсэн.

-Сангийн сайдад асуулт тавьсан: Засгийн газар 2021 оныг төрийн үйлчилгээг цахим болгох дээр зарчмын өөрчлөлт болсон жил болно гэж үзэж байгаа. Томоохон систем байгаа. Төрийн алба хаагчийн цалингийн цахим систем. Цахим монгол зэрэг. Цахим монголын хүрээнд төрөөс олгогддог бүх зөвшөөрлийг цахимаар өгнө. Үүний эдийн засагт иргэнд аж ахуй нэгжид очих давуу талыг бүгд мэдэж байгаа. Том системүүд зардал шаардана. Үр дүн тодорхой цаг хугацаанд гарна. Зардал хэмнэлгдэх зүйл, үүнээс гадна бүтээмж эрс нэмэгдэнэ. Чирэгдэл, оочир дугаар УБ хотын түгжээнд нөлөөлөх нөлөө зэрэг нь жил орчмын дараа тодорхой болно гэж бодож байна. Зардал дээр гарч ирэх бодитой нөлөөг, 2022 оны төсөвт оруулж ирнэ. Өндөр өртөгтэй биш цахимжуулалт нэлээн хийнэ. Цалин хөлс, зардал хэвээрээ байгаа ч бүтээмж дээр нэлээн өөрчлөлт орж ирнэ. Юу ч хасагдахгүй, гэхдээ чанар, бүтээмж сайжраад гараад явна. Бид цахим болгож байгаагийн нийгэм, эдийн засаг, иргэд аж ахуйн нэгжид үзүүлж байгаа нөлөөг нь давхар мониторинг хийгээд дүнг нь танилцуулна.

Н.БАТАА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн