Монголбанкнаас сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр хийлээ. Хурлын үеэр есдүгээр сарын эдийн засгийн статистик мэдээллийг Монголбанкны судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа танилцуулсан юм.
Тэрбээр хэлэхдээ “Есдүгээр сарын байдлаар банкны системийн нийт зээлийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний 15.6 их наяд нь төгрөгийн 1.6 их наяд төгрөг нь гадаад валютын зээл эзэлж байна. Зээлийн өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар буурсан. Өмнөх сараас 0.2 хувиар буурсан. Зээлийн чанарыг авч үзвэл хугацаа хэтэрсэн зээл 13 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6.6 хувьд хүрсэн бол чанаргүй зээлийн хэмжээ 4.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 11.4 хувьд хүрээд байна” гэлээ.
Л.Баяр