Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
Сүүлийн хоёр хоногийн байдлаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1,233 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс вирус илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол монгол улсад 340 боллоо. Үүнээс эдгэрсэн 312 эдгэрэлт 92 хувьтай байна. Ажиглалт тандалт дууссан 301 хүн байна. Сувиллын ажиглалтад 3 хүн байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 28 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлж үзвэл хөнгөн 20 хүн, хүндэвтэр 8 хүн байна. ХӨСҮТ-д нийт 58 хүн ажиглалт тандалтад байна.
Дэлхийн дахин ковид нэмэгдэж байна. Энэ нь бидний анхаарлыг маш их татаж байна. Би одоо халдвар хамгаалалтыг дэглэмээ сайн хангахгүй бол сайн чанаруудаа алдаж байна. Бид нарыг коронавирусээс хамгаалах зэвсэг бол маск юм” гэлээ.
Л.Баяр