10 сарын 28 нь Григорийн тооллын жилийн 301 дахь (өндөр жил бол 302 дэх) өдөр юм. Мөн он дуустал 64 өдөр үлдэж байна.

Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 28. Буд гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 12. Лхагва гараг. Могойг хүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй хөх луу өдөр.

Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд :

1. Өнөөдөр Зурмал киноны олон улсын өдөр тохиож байна.
2. Чехийн тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа юм байна.
3. 1921 оны энэ өдөр сүмогийн 40 дахь ёкозүна Азүмафүжи Кин-Ичи мэндэлжээ.
4. 1997 оны энэ өдөр NCT_(хамтлаг) хамтлагын гишүүн ВинВин (Дон Си Чэн) мэндэлжээ.
5. 1936 оны энэ өдөр Харвардын их сургууль үүсгэн байгуулагджээ.
6. 1886 оны энэ өдөр Нью-Йорк хотноо Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөний албан ёсны нээлт     болжээ.
7. “Дэлхийн жүдочдын өдөр” тохиож байна.

8. Эразм Роттердамский 1465 оны аравдугаар сарын 28-нд төржээ.

9.1921 онд сүмогийн 40 дахь ёкозүна Азүмафүжи Кин-Ичи мэндэлжээ.

10.1997 оны энэ өдөр NCT_(хамтлаг) хамтлагын гишүүн ВинВин (Дон Си Чэн) мэндэлжээ.

Зурмал киноны олон улсын өдөр

Хүүхэлдэйн киноны олон улсын өдрийг зохион байгуулахаар (International Animation Day) Хүүхэлдэйн киноны олон улсын холбооны (The International Animated Film Association, ASIFA) Францын салбар санаачлага гаргажээ. Зурмал кино анх гарсны 100 жилийн ойд зориулан 2002 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж байгаа юм.1892 оны тэр өдөр Парис хотноо зураач, зохион бүтээгч Эмиль Рейно (Emile Reynaud) theatre optique гэсэн үзмэр гаргажээ. Тэрээр хөдөлгөөнтэй зургуудыг харуулсан праксиноскоп гэсэн аппаратыг энэ өдөр нийтэд танилцуулсан юм. Энэ нь одоогийн хүүхэлдэйн киноны эхлэл гэж түүхэнд бичигдсэн юм. Өнөөдөр олон орон энэ өдрийг тэмдэглэдэг. Ойн өдрийг тэмдэглэх хугацаа нь өөр, өөр ч дэлхийн 104 оронд хүүхэлдэйн киноны үзүүлэлт зэрэг явагдаж байна. Өнөөдөр хүүхэлдэйн киноны боломж технологи гайхал төрүүлэхээр болжээ. Уламжлалт ба дижиталаас гурван хэмжилт Flash, Stop Motion и VFX технологид шилжээд байгаа билээ.

Чехийн тусгаар тогтнолын өдөр

Өнөөдөр Чехийн үндэсний гол баяр Тусгаар тогтносон Чех улс байгуулагдсаны өдөр (Independence Day in Czech Republic). Дэлхийн I дайны дараа 1918 оны аравдугаар сарын 28-нд Чехийн үндэсний товчоо Прага хотноо Австр-Унгарын эзэнт улсаас (Austro-Hungarian Empire) тусгаарлаж буй тусгаар тогтнолоо зарлаж мөн хөрш Словактай нийлэн Чехословакийг байгуулжээ. Чехословакид «Хилэнгийн хувьсгал» (Velvet Revolution) 1989 онд гарч коммунист эрин нь дууссан ч Чех, Словакийн хооронд зөрөлдөөн ихэссээр 1992 оны зун лидерүүд нь хуваагдах тал дээрээ тохиролцоонд хүрсэн байв. Тусгаар тогтносон Чех 1993 оны нэгдүгээр сарын 1-нд байгуулагдсан байна. Гэсэн ч Чехословак улс байгуулагдсан энэ өдрийг тус орон гол баяраа гэдэг. Чех 1999 онд НАТО-д, 2004 онд Европын холбоонд элсчээ. Европын холбоонд элсэн, Шенгены гэрээнд нэгдсэн учир Чехийн хилийн бүх хяналтыг 2007 онд авсан байна. Тус улсад хуучин Чехословакийн аж үйлдвэрийн чухал байгууламжууд нь байдаг. Хүн амын гуравны хоёр нь хотуудад амьдарч байна.

Эразм Роттердамск мэндэлжээ

Голландын эрдэмтэн, хүнлэг үзэлтэн, зохиолч, хэл судлаач, шашны номлогч Эразм Роттердамский 1465 оны аравдугаар сарын 28-нд төржээ. Кембрижийн их сургуулийн профессор тэрээр Библийн судрын грек хэлний анхны эхийг бүтээжээ.

Эрх чөлөөний хөшөөний нээлт болжээ

1886 оны энэ өдөр : Нью-Йорк хотноо Америкийн бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөөний албан ёсны нээлт болсон байна. Хотын усан буудлын Гузон голын цутгалан дээр уг хөшөө байрладаг. Хөшөөг барималч Фредерик Бартольди бүтээж, доторх байгууламжийг Гюстав Эйфель хийсэн юм.
Эрх чөлөөний зэс дагиныг АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор Франц улсаас бэлэглэсэн . Хөшөөг 350 хэсэг болгон задлаад 214 хайрцагт хийн Францын «Изери» хөлөг онгоц 1885 оны зургадугаар сарын 25-нд Америкт авчран дөрвөн сарын турш угсраад Вуд боомтын дэвсгэрт боржин суурин дээр шүүхийн байрны өмнө босгон албан ёсны нээлтийг нь хийжээ. Эрх чөлөөний дагина баруун гартаа бамбар, зүүн гартаа Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурсан «JULY IV MDCCLXXVI» («1776 оны долдугаар сарын 4») гэсэн он, сар, өдрийг бичсэн самбар барьсан байдаг. Хөшөөний нэг хөл нь эвдэрхий дөнгө дээр гишгэсэн. Титмийн долоон шүд нь дэлхийн долоон тив ба долоон далайг бэлгэджээ. Газраас бамбарын үзүүр хүртэл 93 метр, Сууринаас бамбарын үзүүр хүртэл 46 метр. Модон хэвэнд давтсан нимгэн цэс хавтангуудаас бүтсэн хөшөөг төмөр каркас дээр хаджээ. Сууринд нь Америкийг суурьшин эзэмшсэн түүхийн болон хөшөөний түүхийн музей бий. 1984 онд хөшөөг ЮНЕСКО-гийн хамгаалалтад байгаа байгууламжуудын тоонд оруулсан байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Гровер Кливлэнд оролцсон Эрх чөлөөний хөшөөний нээлт 1886 оны 10-р сарын 28-нд олон мянган үзэгчдийн нүдэн дээр болов.

Харвардын их сургууль байгуулагджээ

1636 оны энэ өдөр: АНУ-д Массачусетсийн Кембриж хотноо колонийн хуул тогтоох байгууллагын чуулганаар эртний хувийн дээд сургуулийн нэг Харвардын их сургууль байгуулагджээ. Уг сургуулийг дэмжигч, ивээгч сайд Жон Харвардын (1607-1638) нэрээр нэрлэв. Тэрээр өөрийн хөрөнгийн тал хувийг номын сангийнхаа хамт уг сургуульд гэрээслэн үлдээсэн юм.

“Дэлхийн жүдочдын өдөр” тохиож байна

“Дэлхийн жүдочдын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэрийг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо 2011 онд гаргасан юм. Энэ өдөр нь жудо бөхийн үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр юм. XIX зууны сүүлээр Жигоро Кано жиу-житсу, каратэ, сумо болон бусад төрлөөс аюултай барьц, цохилтуудыг хасч, хамгийн урлагтай хийгдэх мэхийг нь шигшин барилдааны шинэ төрөл боловсруулан түүнийгээ “жудо” бөх хэмээн нэрлэсэн түүхтэй. Улмаар 1882 онд Жигаро Кано жудогийн тусгай сургууль байгуулж, 1956-1958 онд Япон Улсад жудо бөхийн ДАШТ зохион байгуулжээ. Мөн Олон улсын жудо бөхийн холбоо 1956 онд байгуулагдаж, 1964 онд Токио хотноо болсон XVIII удаагийн олимпийн наадмын хөтөлбөрт жудо бөхийг албан ёсоор оруулсан юм. Манай улсад 1970 оноос эхлэн хөгжсөн энэхүү барилдааны төрлөөс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 2008 онд эх орондоо олимпийн анхны алтан медалийг авч ирсэн түүхтэй.

 

Л.Баяр

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн