09.00 цагт: НҮБ-ын байранд “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын оролцогч талуудын үндэсний хоёрдугаар форум” болно
10.00 цагт: Монголбанканд “Ятгах тусам нягтал-2” аяны нээлт болно.
10.00цагт: ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд МУСГЗ, доктор профессор, академич Х.Сампилдэндэвийн мэндэлсний 75 жилийн ойд зориулсан “Соёлын өв, туршлага” дугуй ширээний ярилцлага болно.
10.00 цагт: Монголын Хүүхдийн ордонд “Манай хороо-Миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол болно. Утас: 88099272
11.00 цагт: “Скай ресорт”-д Монголын аялал жуулчлалын холбооноос “COVID ба COVID-ын дараах үеийн аялал жуулчлалын чиг хандлага” уулзалт зохион байгуулна. Утас: 99049074
11.30цагт: МҮЭХ-нд “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал гардуулах ёслол болно. Утас: 99027019
11.30 цагт: Дүрслэх урлагийн музейд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул уран бүтээлч Д.Амараа “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
11.30 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төвд “COVID-19” цар тахлаас сэргийлэхэд манлайлан ажилласан резидент эмч нарт мөнгөн урамшуулал олгоно. Утас: 88027947
14.30цагт: Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн “Орд” арт галерейд Монгол, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан “МИНИЙ МЭДЭХ СОЛОНГОС ОРОН” гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд
09.00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана.
10.00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдана.
11.00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
12.00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
12.00цагт: Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн салбарын цахим үйлчилгээний талаар мэдээлнэ.
14.00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.