Дуучин Д.Отгонжаргал сонсогч түмэндээ “Хун галуу” хэмээх уран бүтээлийн тоглолтоороо бэлэг барихаар бэлтгэл ажлаа хангасаар байна. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 14-нд 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа тоглохоор тов тогтоожээ. Түүний уран бүтээлийн цэнгүүнд Гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан, “Хар сарнай”-н С.Амармандах, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Алтанжаргал, жүжигчин И.Идэрмаа, “UB DRUMS” бөмбөрийн хамтлаг, “Салхи” хамтлаг, бүжгийн “UB dance” зэрэг хамтлаг, дуучид оролцоно.

Тоглолт гайхалтай уран бүтээлүүдээс гадна олон сонирхолтой бэлгээр дүүрэн болно гэдгийг зохион байгуулагчид дуулгалаа.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн