Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт ажиллаа. Ингээд зургаан чиглэлд үүрэг өглөө.
– Өнөөдөр хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эмийн хэрэглээ газар авч байна. Тиймээс хар тамхитай тэмцэх ажлыг чанарын өндөр төвшинд хиймээр байна. Маш их сэтгэл зовоож байна. Бидний ирээдүй, Монгол Улсын хувь заяатай холбоотой асуудал. Энэ асуудалд цагдаагийн дарга нар, ХЗДХ-ийн сайд, бүх шатны дарга нар анхаарч ажиллах ёстой. Нэн ялангуяа хууль бусаар хилээр нэвтрүүлж, борлуулалт хийж байгаа нөхдүүдтэй хатуу тэмц. Шаардлагатай бол хуулийг нь чангал. Олон түмэнд сурталчлаад байх хэрэггүй, далдуур тэмц.
-Соёлын өв болон бэлгийн мөлжлөгийн эсрэг, хүнийг хууран мэхэлж албадан хөдөлмөрлүүлэх зэрэг гэмт хэргийг гадаад, дотоодын иргэн аж ахуйн нэгжүүд үндэстэн дамнан үйлдэх болсныг анхааралдаа авах хэрэгтэй. Цахим хэрэглээ хурдацтай тэлж байгаатай зэрэгцэн цахим гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй цагдаагийн байгууллага маш сайн мэдээллээр хангахад анхаарах хэрэгтэй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдрал, эв нэгдлийн эсрэг янз бүрийн зохион байгуулалттай гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл явуулж байгаа, хууль бус гэмт хэрэг хийж байгаа хүмүүстэй хатуу тэмц. Монгол бол хуультай, төртэй улс шүү.
-Төр цагдаагаа хамгаалах ёстой. Төрийн цагдаа хэн нэгний шүлсний бай, халдлагын объект болж болохгүй. Энд цагдаагийн дарга анхаарч ажилла. Цагдаагийн албан хаагчид хууль бусаар халдах, хэл амаар доромжилбол зохих ёсоор хариуцлагыг нь тооц. Дээр нь цагдаагийн албан хаагч зөвхөн хуулийн хүрээнд ажлаа явуулах учиртай. Хариуцсан ажилдаа эзэн болох ёстой. Албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбогдуулан албан хаагчдын эрх ашиг, нэр төр хөндөгдсөн тохиолдолд тэднийг хамгаалах, хууль ёсны үйлдлийг иргэдэд зөв тайлбарлан ойлгуулж, буруутайд нь хариуцлага тооцон олон нийтэд мэдээлж байхыг үүрэг болгож байна.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хороо дүүргийн Засаг дарга нийгмийн ажилтнуудтай байнга хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийллийн үйлдэгдэж болзошгүй, үйлдэгдэж байгаа айл өрхийг олж тогтоон хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна.
-“Гэр бүлийн хүчирхийлэл газар авсан. Ард түмэн маш их бухимдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл маш нуугдмал байдалд явагддаг. Тийм учраас гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бага насны хүүхдүүд амь насаараа хохирох явдал гарсаар байна. Иймээс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж тодорхой арга хэмжээг авах хэрэгтэй
-Албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж, иргэдтэй зөв боловсон соёлтой харьцаж, ажил үйлчилгээний шуурхай байдлыг тогтмол хангахад анхаарах хэрэгтэй.
Л.Баяр
7 comments
хороо дүүргийн засаг дарга нийгмийн ажилтан нарыг жаахан ажил хийлгээч сонгууль болохоор л мѳнгѳ тараах ажиллагаанд идэвхтэй оролцсон хэдэн нѳхдүүд ард түмниййхээ дунд орж ажиллах хэрэгтэй м
sainuu
erdenet hotiin tsetserlegiin erhlegch nariig solih heregtei heel hahuuli avsan humuus bugd ylgaagvi ylan guya 10dugaar tsetserlegiin erhlegch enhmaa solih heregtei ajilchidaa daranguildag
neg huuhed oruulahad 200000 myngan tugrug avdag idee beerendee barigdsan darga nar
Үүрэг авч байж ажлаа хийдэг нь тун харамсалтай!
А
Хөшөө шорон барих мөнгөө танаач