2020-10-27 13:021min00

ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан: Алслагдсан сумдын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад анхаарна

98a30a3e33a83463b4ae935777e9f028_x3

Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2021 оны төсвийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлсэн хөрөнгийн талаар тодруулав.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “2020 онд Эрүүл мэндийн даатгалын санд 506.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсон ч 57 тэрбум төгрөг нь тасраад байна. Он дуустал 78 тэрбум төгрөгөөр тасрах төсөөлөлтэй байна. Мөн ирэх оны төсвөөс ийм хэмжээний орлого тасалдах төсөөлөлтэй байгаа.

Ирэх оны эрүүл мэндийн салбарын төсөвт Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 287 төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Вакцинжуулалтын зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болсон.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний төрлийг нэмэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Өөрөөр хэлбэл, анхан шатны тусламж үйлчилгээ тэр дундаа алслагдсан сум, тосгоны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарна” гэлээ.