2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж орон сууцны зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон.
Тус шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгожээ.
Улмаар энэ санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байна гэж Төв банкнаас мэдээллээ.